Хэл хурдан сураарай!

Анхны хичээлээс эхлэн ярьж, сонсож сур

Хэл сонгоно уу
Эмэгтэйчүүд хэл сурах хамгийн сайн апп uTalk-тай хэл сурч байна.
Хэл сурах апп uTalk-г үгсийн сангаа баяжуулахад хэрэглэж байна.

Хэнд зориулсан бэ?

uTalk-ийг гадаад хэлний шинэ үг, хэллэг, түлхүүр үгнүүд сурч байгаа бүх хүнд зориулсан. Ялангуяа шинээр хэл сурч байгаа анхан шатны түвшний оюутнуудад нэн тохиромжтой бөгөөд мөн шинэ үг, дуудлагаа бататгахыг хүссэн дунд түвшний оюутнуудад ч үнэхээр хэрэгтэй.

Хамгийн авууштай нь, uTalk-ийг ашиглахад та заавал монгол хэлтэй байх шаардлагагүй ба эндээс 100 гаруй хэлнүүдийг сонгон ашиглах боломжтой. Та Свахили хэл сурч байгаа Испани хэлтэн ч байж болно эсвэл Франц хэл сурч байгаа Филипино хэлтэн ч байж болно- 20000 гаруй хэл сурах хувилбартай.      

Апп-д юу багтаасан бэ?

Манай апп өдөр тутмын маш олон хэрэгтэй үг, хэллэгүүдээр дүүрэн, эдгээр нь сэдвүүдээр хуваагдсан. Сэдэв бүрийг дуустал нь сурахад дунджаар хоёроос гурван цаг зарцуулна, гэхдээ та нэг сурахдаа тав ч бай, хэдэн минут ч зарцуулж болно. Та өөрийнхөө хүссэн завтай үедээ сур. Хэл бүр 60+ сэдвүүд -тэй, бөгөөд сурахад нийтдээ 180-аад цаг зарцуулна.

Эмэгтэй бас эрэгтэй унаган хэлтэй хүмүүс дуу оруулсан учраас та үг бүрийг цэвэр зөв дуудаж сурах болно. Та тэдний дуудлагыг дуурайн хэлж өөрийнхөө дуудлагыг аудио бичлэгт бичээд үзээрэй. Дараа нь дуудлагаа зүгширтэл нь давтах хэрэгтэй.

uTalk утас, таблет, болон компьютерын апп нь үгсийн сангаа баяжуулахад хэрэглэгдэж байна.
uTalk таблет хэлний апп нь хэрэгцээтэй үг, хэллэг сурахад хэрэглэгдэж байна.

Хэрхэн ашиглах вэ?

Та хүссэн үедээ хэрэгтэй үгнүүдээ сонгоод сурч болно. Эхлээд унаган хэлтэй дуудлагатай Үг Давтах хэсгээс эхлэхийг хичээгээрэй- энд таны сурч байгаа үгнүүдийг шинэ болон таны төрөлх хэлээр бичиж харуулна.

Ингээд та шинэ хэл сурч байгаа учраас цаашид их хичээх хэрэгтэй. Таны юу сурсныг шалгах таван төрлийн нэлээн чадал сорьсон тоглоомтой - амархнаас эхлээд хэцүү хүртэл - давтах тусам таны ой ухаан улам сайжирна. Та оноогоо дээшлэх явцыг харж улам урам зоригтой байгаарай. Бүтэн оноо авахын тулд шинэ хэлээрээ сэтгэж эхлэх хэрэгтэй шүү.

Бид хэлийг хэрхэн сонирхох болов? 

Сүүлийн 15 жилийн хугацаанд манай студид 1000 гаруй унаган хэлтнүүд ирж 150 гаруй хэлнүүдийг бүртгүүлээд байгаа бөгөөд шинэ хэлнүүд байнга нэмэгдсээр л байна. Түгээмэл хэрэглэгддэг ч бай, цөөнхийн эсвэл мөхөж буй хэлнүүд ч бай бүгд л адилхан бидний сонирхлыг татдаг. Манай апп өвөл Сибирьд, мөн түүнчлэн говь цөлд ч хэрэглэгдэж байгаа нь бүртгэгдсэн. Бид шаардлагатай үед хүрээгээ улам цааш тэлж ажиллах болно.

Таны хэл энд байхгүй байна уу? Тэгвэл та бидэнтэй холбогдоорой. Ялангуяа, бид hello@utalk.com апп-даа өөрийнхөө хэл, соёлыг төлөөлөх хүмүүсийг байнга хайж байдаг тул бидэнтэй унаган хэлтнийг холбож өгөхийг хүсвэл та холбогдоно уу.

uTalk утасны хэлний апп нь хэрэгцээтэй үг, хэллэг сурахад хэрэглэгдэж байна.