Уэльс хэл сураарай

Уэльс хэлийг онлайнаар жинхэнэ амьдралд тулгуурлаж сураарай! uTalk-тай яг одоо Уэльс хэлийг сурч итгэлтэй ярьж эхлээрэй!


Уэльс хэлний тухай

Уэльс хэл нь зургаан Кельт хэлнүүдийн нэг юм. Бретон, Корниш хэлнүүдтэй ойрын холбоотой, Мэнск, Ирланд, Шотланд Гаелик хэлнүүдтэй бага зэрэг төстэй. Уэльс улсын албан ёсны хэл бөгөөд энэ хэлээр нутгийн Баруун, Хойд хэсгүүдэд хамгийн их ярилцдаг. Өнгөрсөн зуунд Уэльс хэл бараг устаж алга болох дөхсөн ч одоогийн байдлаар хүн амын 20% нь ярьж байна. Уэльс хэлийг ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчид 16 нас хүртлээ сурдаг бөгөөд бага сургуулийн сурагчдын таван хувь нь хичээлээ Уэльс хэл дээр заалгадаг.

uTalk Language Logo
Arrow facing left to cycle backwards through text
Play sample text audio Play sample text audio
Arrow facing right to cycle forward through text
Hoffwn i goffi, os gwelwch yn dda.

Надад кофе өгөөч.

Planet Earth

Энэ хэлээр хаана хэлэлцдэг вэ?

Уэльс

People Talking

Хэлэлцэгчдийн тоо

600,000

Family Tree

Хэлний бүлэг

Энэтхэг-Европ

Кельт

Бритоник

Сонирхолтой баримтууд — Уэльс хэл 

  • Анх 1800-аад оны дунд үед Патагониа улсын Y Wladfa мужид Уэльс хүмүүс ирж суурьшсан бөгөөд одоо хүртэл тэнд Уэльс хэлээр ярьцгаадаг. 
  • Уэльс хэлэнд өнгөрсөн дурсамжийг сэргээдэг нэгэн сонирхолтой үг бий - 'cwtch' тэврэх гэсэн утгатай - хүүхэд насаа дурсах, тэр үеийн амгалан тайван мэдрэмжийг ой тоондоо сэргээдэг.
  • Уэльсын Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch тосгон Британи дахь хамгийн урт нэртэй газар гэж Гиннесийн Номонд бүртгэгджээ.
  • Уэльс хэлэнд w, y үсгүүдийг эгшгээр тэмдэглэдэг.
  • 'hiraeth' гэсэн Уэльс үгээр хэн нэгэн, газар нутаг, эсвэл мэдрэмж ч юмуу өөрт дутагдаж байгаа зүйлийг үгүйлэх гэсэн утгыг илэрхийлдэг. 

uTalk-тай 30 гаруй сая хэрэглэгчид шинэ хэлээр ярьж сурчээ

Treasure

Өдөр тутмын хэрэглээг багтаасан 60+сэдвүүд 2500 гаруй үг, хэллэгүүдтэй

Native Speakers

Ярианы дадлага хийж өөрийнхөө дуудлагыг унаган хэлтнийхтэй харьцуулаарай.

Games

Тоглоомд суурилсан сургалт сонирхол татам бас зугаатай