Хоёр найзууд, тэдний хэлээр нөхөрлөсөн түүх

uTalk хэл сурах аппыг үүсгэн байгуулагчид.

Танилцахаасаа өмнө Ричард, Эндрю хоёр дунд сургуульдаа Франц хэлийг хичээн сурсан бөгөөд хүний гар харахгүй, хангалттай мэдлэгтэй гэж бодоцгоож байжээ.

Хожим тэд Лондонд нэгэн технологийн компанид хамт ажиллах болсноор анд нөхөд болжээ. Нэгэн удаа 2 найз Франц руу бизнесийн хуралд суухаар яваад Францаар тэнд юу ч ойлгосонгүй.

Энэ нь тэдний хувьд ажил мэргэжлээ өөрчлөх хэмжээний нөлөө үзүүлснээр, хоёул ажлаасаа гарч яриа, сонсголын чадварт голчлон тулгуурласан хэлний сургалтын компани байгуулахаар шийдсэн байна.

Тус компани нь тоглоомоор хэл заах аргачлалыг санаачилсан анхдагчдын нэг ба өөрийн бүтээгдэхүүнүүдээ англи болон бусад бүх хэлээр адилхан хэрэглэх боломжтой нэгэн загвар аргачлалыг бүтээснээрээ онцлог.

Ингээд олон жилийн алдаа онооноосоо суралцаж, дадлагажсаны эцэст Европын хэлнүүдэд тулгуурлан эхлээд EuroTalk нэртэй компаниа байгуулсан- өдгөө uTalk дэлхийн хэмжээнд 150+ гаруй хэлнүүдийг сурах боломжийг суралцагсдад олгож байна.

Ричард компаниа одоо хүртэл удирдаж байгаа бөгөөд Эндрю тэр хоёр одоо Францаар чөлөөтэй ярьж чаддаг!

Сурахад хамгийн сайн арга

uTalk-ийг бүтээхэд эрдэмтэд, судлаачид, хэлний мэргэжилтнүүд бүгдээрээ эксперт мэдлэгээ нэгтгэн хамтран ажилласан.     

uTalk хэл сурах аппыг Испани хэл сурахад ашиглажээ.

Үгийг дангаар нь зааснаас зурагтай холбож заах нь ой тогтоолтод илүү үр дүнтэй. Иймээс uTalk-ийн заадаг үг, хэллэг бүр нь зурагтай. Үүнийг ‘хос кодчилол’ гэж нэрлэдэг ба энэ аргачлал нь тархины хоёр талыг хоёуланг нь ашигладгаараа онцлогтой. Хэл ярианы төв нь тархины зүүн талын бөмбөлөгт байдаг бол баруун бөмбөлөг нь дүрслэн харах мэдээллийн төвийг хянадаг.

Дуу танигч аргачлал нь хэдий сайн боловч хүний сонсголыг хараахан гүйцэхгүй. Тиймээс uTalk-ийн хоёр тоглоомд, хэрэглэгчид өөрсдийнхөө дуудлагыг бичиж аваад үүнийгээ унаган хэлтний дуудлагатай харьцуулан тунгаах боломжтой.

uTalk хэл сурах аппыг шинэ хэлээр ярьж сурахад ашиглажээ.
uTalk хэл сурах программ нь компьютер дээр ашиглагджээ.

Шинэ мэдээллийг давтах нь таны ой тогтоолтыг хөгжүүлдэг учраас таны сурч байгаа үгнүүд бусад тоглоомуудад байнга давтагдан гарч ирнэ. Ухаалаг программ нь танд сурахад бэрхшээлтэй үгнүүдийг танин олж, олон удаа давтан үзүүлнэ.

uTalk-ийн Дасгал хийх хэсэг шинэ үгнүүдийг санал болгоход таны богино хугацааны ой тогтоолтод нөлөөлнө, харин ухаан сорьсон бусад таван тоглоомуудыг тоглоход таны мэдээлэл удаан хадгалах урт хугацааны ой тогтоолтод нөлөөлнө. Тоглоомуудын хугацааг богино байхаар шийдсэн. Гэхдээ эхлээд шууд бүтэн оноо авахад нэлээд хүндрэлтэй байх болно- дунд нь завсарлах боломж олгодог, дараа нь сэдвээ дахин үргэлжлүүлж болно. Ийм завсарлагатай давталт нь толгой дүүргэдэггүй, харин ой тогтоолтод илүү үр дүнтэй байдаг.

uTalk хэл сурах апп нь гадаад хэл дээр цаг хэлж сурахад ашиглагджээ.
uTalk хэл сурах апп нь ярианы тоглоомонд түрүүлэхэд ашиглагджээ.

uTalk хэл сурахыг зугаатай болгодог, энэ үед бидний цусанд допамин хэмээх даавар ялгардаг бөгөөд таны сурах эрмэлзлийг төрүүлж, ой санамжийг улам сайжруулдаг. Иймээс та цаашид амжилттай сурч- тоглоомуудаа тоглож, оноогоо авч, цагаа зугаатай өнгөрүүлээрэй!

Бидний хувьд хэл ямар учир утгатай вэ   

Сүүлийн 15 жилийн хугацаанд манай студид 1000 гаруй унаган хэлтнүүд ирж 150 гаруй хэлнүүдийг бүртгүүлээд байгаа бөгөөд шинэ хэлнүүд байнга нэмэгдсээр л байна.

Манай апп өвөл Сибирьд, мөн түүнчлэн алс холын арлуудад ч хэрэглэгдэж байгаа нь бүртгэгдсэн. Бид шаардлагатай үед хүрээгээ улам цааш тэлж ажиллана. 

Хэл бүхэн тухайн улсын хүмүүс, өв соёлын талаар бидэнд ямар нэг ойлголт өгдөг. Түгээмэл хэрэглэгддэг, цөөнхийн, ялангуяа мөхөж буй хэлнүүд бүгд л адилхан бидний сонирхлыг татдаг!

Та хүссэн хэлээ эндээс олсон гэдэгт найдаж байна. Хэрвээ үгүй бол бидэнтэй холбогдоорой. Бид ялангуяа languages@utalk.com апп-даа өөрийнхөө хэл, соёлыг төлөөлөх хүмүүсийг байнга хайж байгаа тул биднийг унаган хэлтэнтэй холбож өгөхийг хүсвэл та холбогдоно уу. 

Хэрвээ та буяны эсвэл энхийг сахиулах төрийн бус байгууллагад ажилладаг бол бидэнтэй partnerships@utalk.com э-мэйлээр холбогдоно уу. uTalk апп-ын зарим сэдвүүдийг танай байгууллагад тусгайлан зориулсан учраас бид тантай холбогдохыг хүсэж байна.

uTalk аудио сурах аппд зориулан унаган хэлтэн төрөлх хэлээрээ ярьж байна.

Бидний хэлний найзууд

Хэлний төслүүд дээр ажиллах хугацаандаа бид нэлээд олон найзуудтай болжээ. Бидний дэмждэг бас хүндэлж явдаг зарим хүмүүсийн тухай мэдээллийг доор дарж уншина уу:

Amikumu нь тантай нэг хэлээр ярьдаг эсвэл тэр хэлийг сурч байгаа хүмүүсийг ойрхноос олоход туслах үнэгүй апп юм.

Анх Эсперанто хэлтнүүдэд зориулж гаргасан бөгөөд одоогоор 7000 хэлийг дэмждэг. Хэрэглэгчид нь ойрхон байгаа бусадтайгаа мессежээр харилцан хаягаа солилцон уулзаж, найзлах боломжтой.

Amikumu гэсэн үг нь Эсперанто хэлээр ‘жинхэнэ найзын ёсоор хий’ гэсэн утгатай. uTalk Amikumu-г бүр анх Kickstarter тавцан дээр хөрөнгө босгож байх үед нь тусалсан анхны ивээн тэтгэгчдийн нэг билээ.

amikumu.com

Endangered Alphabets нь дэлхий даяар мөхөж буй соёлын бичиг үсгийг бичин авч, хадгалан хамгаалахын төлөө ажиллаж байгаа ашгийн бус байгууллага юм.

Тэд саяхан нэлээд олон бичиг үсгийг сонирхолтой үүх түүхтэй нь цуглуулж нэгтгэн Мөхөж Буй Цагаан Толгойн Цахим Атлас гаргажээ.

Зохион байгуулагчид атласт

нэмэлт оруулахад туслах, эсвэл тэдний ажлыг тэтгэх түншүүд байнга хайж байдаг. Үүний дагуу uTalk Жава цагаан толгойн төслийг ивээн тэтгэн ажилласандаа баяртай байна.

endangeredalphabets.net

Wikitongues нь дэлхийн хэл, соёлуудыг хадгалан хамгаалахын төлөө ажилладаг ашгийн бус байгууллага.

Дэлхийн хэмжээнд тэдний 1000 сайн дурын ажилтнууд одоогийн байдлаар 400 гаруй хэлээр унаган хэлтэн хүмүүсийн видео бичлэгийг бичихэд туслаад байна. Тэд мөн дараагийн хойч үедээ хэл, соёлоо уламжлуулах, хамгаалах, сурталчлахыг хүссэн хүмүүст зориулан нэгэн төхөөрөмж бүтээж байна.

uTalk нь үндэстний цөөнхүүдийн хэлнүүдийг дэмжин сурталчлахад Wikitongues-тай хамтран ажиллаж байна. 

wikitongues.org

Aajege нь Өмнөд Саами хэл, соёл болон өв уламжлалыг дэмжин сурталчилдаг байгууллага юм.

Саами хэлээр Норвег, Швед улсуудад амьдардаг, ан хийн загасчилж амьдардаг цаатан иргэд ярилцдаг. Өдгөө уг хэлээр хэлэлцэгчдийн тоо 1000 хүрэхгүй болсноор ЮНЕСКО мөхөх ноцтой аюулд орсон гэж ангилжээ

Aajege-ын хүсэлтийн дагуу, uTalk Өмнөд Саами Хэл Сурах апп-ыг бүтээж, тэдэнтэй орчуулга, аудио бичлэг хийхэд хамтран ажилласан.

aajege.no

Culture Vannin нь Manx Heritage Foundation-ын албан ёсны нэр бөгөөд Mэнск өв соёлыг дэлгэрүүлэн сурталчилдаг буяны байгууллага юм.

Мэнск хэл нь Мэннийн арал дээр ярилцдаг Кельт хэл бөгөөд Vannin нь хүн гэсэн утгатай Мэнск үг. Хэдийгээр 2009 онд ЮНЕСКО уг хэлийг устаж үгүй болсон хэлний тоонд оруулсан боловч нутгийн иргэд хэлээ хараахан устаагүй гэж мэдэгдсэнээр, устаж алга болоход өндөр эрсдэлтэй гэж өөрчилжээ.

uTalk уг хэлийг дэмжин сурталчлах зорилгоор Мэнск хэл Сурах апп-ыг бүтээхэд Culture Vannin байгууллагатай хамтран ажилласан.

culturevannin.im

Ладино 21 нь 21-р зууны Сефардийн Еврейчүүдийн Ладино хэл, соёлыг баримтжуулан, хамгаалан дэмждэг цахим архив юм.

Тус байгууллагын зорилго нь дэлхийгээр тархан суурьшсан Сефардчүүдийн Ладино хэлтэй гишүүдэд өөрсдийн намтар, түүх, дуртгалыг аудио бичлэгт бичих, түүнийгээ YouTube, Facebook, Twitter гэх мэт олон нийтийн цахим ертөнцөөр түгээх боломжийг олгодог.

Ладино хэлийг ЮНЕСКО мөхөх аюултай ангилалд оруулсан ба uTalk Ладино 21-тэй хамтран ажиллаж хэлний апп-даа сурах хэлээр нэмсэндээ баяртай байдаг. Архивын талаар ladinosiglo21@gmail.comэ-мэйл хаягаар холбогдоорой.

ʻŌlelo|Online helps you learn how to speak Hawaiian by taking part in live online instruction and/or by individual study with audio, video and textual lessons.

It is run by Hawaiian speaker, translator and lecturer Kaliko Beamer-Trapp. Kaliko is also a member of the Hawaiian Language Lexicon Committee which coins new Hawaiian words needed for use in the Hawaiian language immersion school system.

Kaliko has collaborated with uTalk on its range of Hawaiian language learning products since 2003.

oleloonline.com