Үнэндээ, манайх шиг олон янзын хэлний сургалтын хувилбартай компани байхгүй.
Бид дэлхийн хэмжээнд 150+ хэлнүүд бас 20,000+ хэлний сургалтын хувилбаруудыг чөлөөтэй заах боломжтой. Түүнчлэн бид хэлний мульт-медиа бизнесийн салбарт 25 гаруй жил амжилттай яваа туршлагатай.
Танд юу хэрэгтэй байна, бид танай үйлчлүүлэгчид, ажилчид бас оюутнуудад шийдэл олоход тусалж тантай хамтран ажиллана.
Манай зарим түншүүдийг доорхоос харна уу. Од дээр дарж, бидний хамтдаа хөгжүүлсэн бүтээлч шийдлүүдтэй танилцана уу.
Зорчигчид газардахаасаа өмнө хэл сурч байна
Туршилтын төслийн ачаар Emirates Airline-ийн зорчигчид нислэгийн үеэр хэл сурах боломжтой болж байна.
Агаарт сурах орчин ‘classroom in the sky’ төслийн хүрээнд зорчигчид суудлын дэлгэцнээ uTalk видеог үзэж хэл сурснаар онгоцноос буугаад, такси дуудах эсвэл, хоол захиалах боломжтой боллоо.
Мөн нислэгийн үеэр Англи хэлтнүүдээс гадна, бид Герман, Испани, Араб, Мандарин хэлээр ярилцдаг хүмүүст зориулж тэдэнд хэрэгтэй 15 хэлнүүдийг санал болгож байна.
Оюутнуудад зориулсан хэлний чаленж
Ньюкасл Их Сургуулийн оюутнууд хичээлийн дараа чөлөөт цагаараа шинэ хэл үзэж, мэдлэг чадвараа сорьж байна.
Энэхүү шилдэг сургууль нь гүнзгийрүүлсэн сургалтын шугамаар, ажилчид, оюутнууддаа uTalk апп-ын 140 хэлнүүдээс сонгон сурах боломжийг өгч байна.
Түүнчлэн их сургуулийн ажилтнууд апп дээр тусгайлан зохиосон хяналтын самбараас хэрэглэгчдийнхээ хэлний сонголт болон ахицыг хянах боломжтой юм. Сурах сонирхолтой эхний арван хэлнүүдийн тоонд Япон, Солонгос, Хятад бас Орос хэлнүүд орж байна.
Супермаркетын ажилчдад хэл сурах онцгой боломж олгоно
Morrisons супермаркет ажилчдынхаа ирээдүйн боловсролд зориулан хэлний сургалтыг санал болгож байна.
Тэд uTalk-тай хамтран Их Британи дахь 28 хүнсний салбаруудын ажилчдынхаа хэлний мэдлэгт хөрөнгө оруулж байна.
Энэ төсөл нь uTalk апп-ыг ашиглан Англи хэлний мэдлэггүй ажилчдадаа зориулан, өдөр тутмын Англи хэл, мөн Morrisons-ны ажлын онцлогтой холбоотой үг, хэллэгүүдийг сурахад тусална. Morrison-ны сонгосон Араб, Хинди, Литва, Польш гэх мэт 17 хэлнүүдэд эдгээр тусгайлан бэлтгэсэн үгнүүдийг багтаасан байна.
Онгоцны багынхан хэлний сургалтад бэлдэж байна
easyJet онгоцны багынхан зорчигчдодоо улам сайн үйлчлэхийн тулд хэлнийхээ мэдлэгийг сэргээж байна.
easyJet нь хэлний апп-ыг татаж авах кодыг онгоцны багынхандаа олгосноор тэд агаарт ч байсан, газарт ч байсан uTalk-ийн 150+ хэлнүүдээс дуртай хэлээ сонгон ярих боломжтой болсон.
Мөн түүнчлэн easyJet нь Inflight Entertainment System-ийн хэсэг болгон, нислэгийн үеэр зорчигчдодоо өөрсдийн төхөөрөмж дээрээ uTalk хэлийг сурах боломж олгож байна.
uTalk-ийн тусгайлан зохиосон хэл сурах программыг уг системд тохируулан суулгажээ.
Суралцагчид кафенуудыг хэл сурах орчин болгон өөрчилж байна.
Туршилтын хүрээнд Costa Coffee салбарын үйлчлүүлэгчдэд халуун цай, кофе уухын хажуугаар хэл сурах боломжийг олгосон.
Үйлчлүүлэгчид эхлээд 'PopUp College'-ээр дамжуулан uTalk апп-д бүртгүүлсэн.
Ингэж Costa Coffee- кафенууд үйлчлүүлэгчдэдээ ажлын бус цагаар хэл сурах орчныг бий болгосноор суралцагчид шинэ хэлээрээ бие биетэйгээ ярьж дадлага хийх боломжтой болсон.
Түгээмэл ярианы сэдвүүдэд нийгэм, хоол унд, болон ресторан зэрэг үг хэллэгүүд, багтсан.
Номын сангийн үйлчлүүлэгчдэд шинэ боломж нээгдэж байна.
Дублин номын сан нь цагаач иргэдэд болон бусад шинэ хэл сурахыг хүсэж байгаа бүх хүнд тусламжийн гараа сунгаж байна.
uTalk апп-ын код тайлах тусламжтайгаар, номын сан uTalk-ийн 150 гаруй хэлнүүдээс үйлчлүүлэгчдэдээ үнэгүй ашиглуулах боломжийг өглөө.
uTalk-ийн тусгайлан зохиосон хяналтын самбарыг ашиглан номын сангийн ажилчид өөрсдөө апп дээр үйлчлүүлэгчдийнхээ хэлний сонголт болон ахицыг шууд хянах боломжтой.
Суралцагчдын ихэнх нь uTalk апп-ыг Англи хэлний ярианы чадвараа сайжруулахад сонгосон, дараа нь Франц хэл 5%, Испани хэл 4.8% тус тус орж байна.
Дубайд аялагчид хэл сурах гараагаа эхэлж байна.
Дубай Duty Free нь шинэ хэл сурах эхлэлийг олон сая зоригчдодоо олгоод байна.
Дубайн нисэх онгоцны буудлын нэгэн нэр хүндтэй дэлгүүр нь uTalk-ийн хамгийн олон хэл сурах бүтээгдэхүүнийг худалджээ.
Англи хэлтэй ч бай, үгүй ч бай, uTalk-ийн бүтээгдэхүүн нь төрөл бүрийн хэлний сонголттой учраас олон орны аялагчид дуртайяа худалдан авч байна.
uTalk-ийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй, гүйлгээтэй хэлнүүдийн тоонд Англи, Орчин үеийн Стандарт Араб, Герман, Франц, Испани, Мандарин бас Орос хэлнүүд орж байна.
uTalk багц аяллын хэсэг
Шведийн аялал жуулчны компани TUI-ийн ачаар аялагчид аяллаа зугаатай өнгөрөөж байна.
TUI компани нь uTalk сургалтын аппуудыг зайлшгүй багц аяллын хэсэг болгон Скандинавын үйлчлүүлэгчдэдээ санал болгосоор иржээ.
Тэдний цахим хуудсаар Испани, Итали, Франц, Тай болон Англи хэлнүүд хамгийн гүйлгээтэй байна.
Сонин уншсанаар хүмүүсийн хэлний чадвар илт хөгждөг
Энэтхэгт оюутнууд 'Amar Ujala' сониныг уншиж хэлээ сайжруулж ирээдүйд албан тушаал ахих боломжоо дээшлүүлдэг.
uTalk энэхүү 5.5 сая уншигчидтай өдөр тутмын сонинтой хамтран Хинди уншигчдыг ярианы сайн Англи хэлтэй болгоход туслахаар хамтран ажиллаж байна.
Энэхүү программын хүрээнд uTalk апп-ыг дасгал хийх дэвтрийн хамт суралцагчдад өгч, долоо хоног бүр багштай уулзан хэлний ахицаа хянах боломжтой.
Үүнд Бизнес Карьер, Э-мэйл болон Технологи бас Гар Утас доторх зэрэг сэдвүүд багтсан.