Бербер Хэл (Тарифит) Сураарай

Тамазит (Риф Бебер) хэлийг онлайнаар жинхэнэ амьдралд тулгуурлаж сураарай! Энгийн, хурдан бас сурахад амархан. uTalk-тай яг одоо Тарифит хэлээр итгэлтэй ярьж эхлээрэй!


Тамазит (Риф Бербер) хэлний тухай

Риф Бербер нь гурван гол Бербер хэлнүүдийн нэг нь бөгөөд Тамазитаар Марокко улсын уугуул иргэд ярилцдаг. Бербер хэлнүүд нь Хойд Африкаас гаралтай, бичгийн гэхээсээ илүү гэртээ энгийн өдөр тутмын ярианд голдуу хэрэглэгддэг. Уг хэлнүүд ойрын хамааралтай боловч хоорондоо ойлголцдоггүй. Риф Бебер хэлийг Riffian болон Тарифит гэж бас нэрлэдэг. Энэ хэлээр хойд Мароккогийн Риф бүс нутгуудад, Алжир улсын зарим газар, мөн түүнчлэн баруун Европт үндэсний цөөнхүүд хэлэлцдэг. Уг хэлэнд Араб хэлний нөлөө маш их байдаг, мөн түүнчлэн Франц, Испани хэлний нөлөө ч бас бий. uTalk Мароккогийн Риф нутгийн уугуул иргэдийн яриаг бичиж авсан.

uTalk Language Logo
Arrow facing left to cycle backwards through text
Play sample text audio Play sample text audio
Arrow facing right to cycle forward through text

Planet Earth

Энэ хэлээр хаана хэлэлцдэг вэ?

Марокко

Алжир

People Talking

Хэлэлцэгчдийн тоо

1,700,000

Family Tree

Хэлний бүлэг

Амазиг хэл

Бербер хэл

Афро-Ази

Сонирхолтой баримтууд — [Berber (Tamazight)]

  • Мароккогийн замын тэмдгүүдийг заримдаа гурван хэлээр бичсэн байдаг: Латин, Араб, Тифинаг (Бебер хэлний албан ёсны цагаан толгой).
  • 'Бурхан' гэсэн Тарифит үг нь “Bu-Itran” буюу “оддын эзэн” гэсэн утгатай. 
  • Охид, эмэгтэйчүүдийг заримдаа ‘qubiht’ буюу 'жижиг шувуухай' гэж энхрийлэн дууддаг.
  • Өөрөөсөө ахмад танихгүй хүнийг хүндэлж ‘эгч’ – ‘khatchi’ эсвэл ‘ах’ – ‘ɛizzi’ гэж дууддаг.
  • Гол гурван Бербер хэлний аялганууд нь Тарифит, Тачелхит, Тамазит юм. Тамазит нь хэлний бүлгийн нэрээс гадна бас хэлний нэр юм.
  • Стандарт Марокко Амазиг нь Марокко улсын албан ёсны хэлний нэг бөгөөд Тарифит, Тачелхит, Тамазит аялгануудын онцгой шинжүүдийг багтаадаг.
  • Беберчүүдийг 'Имазиген' буюу ‘Aмазиг’ чөлөөт хүмүүс гэж нэрлэдэг.

uTalk-тай 30 гаруй сая хэрэглэгчид шинэ хэлээр ярьж сурчээ

Treasure

Өдөр тутмын хэрэглээг багтаасан 60+сэдвүүд 2500 гаруй үг, хэллэгүүдтэй

Native Speakers

Ярианы дадлага хийж өөрийнхөө дуудлагыг унаган хэлтнийхтэй харьцуулаарай.

Games

Тоглоомд суурилсан сургалт сонирхол татам бас зугаатай