Луганда хэл сураарай

Луганда хэлийг онлайнаар жинхэнэ амьдралд тулгуурлаж сураарай! uTalk-тай яг одоо Луганда хэлийг сурч итгэлтэй ярьж эхлээрэй!


Луганда хэлний тухай

Ихэнх Луганда буюу Ганда хэлтнүүд Уганда улсын Буганда бүс нутгуудад амьдардаг. Уг хэл нь Уганда улсын 40 хэлнүүд дотроос хамгийн түгээмэл хэлэлцдэг хэл бөгөөд улсын зарим газруудад хоёр дахь хэлээ болгон өргөн хэрэглэдэг. Луганда хэл нь Угандагийн Бусога бүс нутагт ярилцдаг Лусога (Сога) хэлтэй хоорондоо ойлголцдог. Киньяруанда, Лингала гэх мэт Банту бүлгийн хэлнүүдийн зарим хэвшмэл шинжүүдийг багтаасан. Банту бүлгийн хэлнүүдийн хамгийн онцлог шинж нь нэр үгийн ангилал юм. Хүн, амьтан, ургамал, хийсвэр зүйлс гэх мэтээс шалтгаалан нэр үгнүүдийг ангилдаг.

uTalk Language Logo
Arrow facing left to cycle backwards through text
Play sample text audio Play sample text audio
Arrow facing right to cycle forward through text

Planet Earth

Энэ хэлээр хаана хэлэлцдэг вэ?

Уганда

People Talking

Хэлэлцэгчдийн тоо

4,000,000

Family Tree

Хэлний бүлэг

Нигер-Конго

Атлант-Конго

Бенуэ-Конго

Банту

Сонирхолтой баримтууд — Луганда

  • Луганда хэлэнд 'өглөөний мэнд', 'өдрийн мэнд' нь асуултууд: 'wasuze otya?' урьд шөнө ямар байсан бэ?, 'osiibye otya?' өнөөдөр ямархуу байсан бэ? гэх мэт.
  • Уганда улсын нийслэлийн нэр Kampala нь 'пала гөрөөсний толгод' гэсэн утгатай.
  • Лугандад шинэ өдөр Монгол шиг шөнө дундаас эхэлдэггүй харин, үүр цайхаас эхэлдэг. Монголчууд (өглөөний) долоон цаг гэхэд, харин Лугандад нэг цаг, тэднийхээр шинэ өдрийн эхний цаг нь юм. Монголын найман цаг нь Лугандагийн хоёр цаг. 

uTalk-тай 30 гаруй сая хэрэглэгчид шинэ хэлээр ярьж сурчээ

Treasure

Өдөр тутмын хэрэглээг багтаасан 60+сэдвүүд 2500 гаруй үг, хэллэгүүдтэй

Native Speakers

Ярианы дадлага хийж өөрийнхөө дуудлагыг унаган хэлтнийхтэй харьцуулаарай.

Games

Тоглоомд суурилсан сургалт сонирхол татам бас зугаатай