Мэнск хэл сураарай

Мэнск хэлийг онлайнаар жинхэнэ амьдралд тулгуурлаж сураарай! uTalk-тай яг одоо Мэнск хэлийг сурч итгэлтэй ярьж эхлээрэй!


Мэнск хэлний тухай

Мэнкс хэл нь Мэннийн арал дээр ярилцдаг Кельт хэл бөгөөд арлынхан 'Gaelg' гэж нэрлэдэг. Кельт бүлгийн хэлний Гойделик салбарт багтдаг, Уэльс эсвэл Корниш хэлнүүд гэхээсээ Ирланд, Шотланд Гаелик хэлнүүдтэй илүү төстэй. 2009 онд ЮНЕСКО уг хэлийг устаж алга болсон хэл гэж зарласан нь Мэнск хэлээр чөлөөтэй ярьдаг нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Тэд 1974 онд хамгийн сүүлчийн уугуул хэлтэн нас барсан ч уг хэл ерөөсөө устаагүй хэмээн эсэргүүцсэн учраас Мэнск хэлийг устаж алга болоход өндөр эрсдэлтэй хэлний ангилалд оруулжээ. Өдгөө арлын нэг бага сургууль хичээлээ Мэнск хэл дээр заадаг бөгөөд мөн түүнчлэн хүүхдийн сайн дурын цэцэрлэгүүд, хэлний сургалтууд уг хэлээ идэвхтэй сэргээн хэрэглэж байна.  

uTalk Language Logo
Arrow facing left to cycle backwards through text
Play sample text audio Play sample text audio
Arrow facing right to cycle forward through text

Planet Earth

Энэ хэлээр хаана хэлэлцдэг вэ?

Мэннийн Арал

People Talking

Хэлэлцэгчдийн тоо

1,800

Family Tree

Хэлний бүлэг

Энэтхэг-Европ

Кельт

Гойделик

Сонирхолтой баримтууд — Манкс

  • Мэннийн арал дээрх 'Bunscoill Ghaelgagh' сургуулийн бүх хичээл Мэнск хэл дээр ордог.
  • 2009 онд ЮНЕСКО уг хэлийг устаж үгүй болсон хэлний тоонд оруулсан. Гэвч нутгийн хүүхдүүд ЮНЕСКО-д хандан 'хэрвээ хэл маань устаж алга болсон бол бид ямар хэлээр ярьж байгаа юм бол?' гэж асуун Мэнскээр захидал бичжээ. Үүний дараа Мэнск хэлийг устаж алга болоход өндөр эрсдэлтэй гэж өөрчилсөн.
  • Хамгийн сүүлчийн Мэнск уугуул хэлтэн Нед Маддрелл 1974 онд нас баржээ.

uTalk-тай 30 гаруй сая хэрэглэгчид шинэ хэлээр ярьж сурчээ

Treasure

Өдөр тутмын хэрэглээг багтаасан 60+сэдвүүд 2500 гаруй үг, хэллэгүүдтэй

Native Speakers

Ярианы дадлага хийж өөрийнхөө дуудлагыг унаган хэлтнийхтэй харьцуулаарай.

Games

Тоглоомд суурилсан сургалт сонирхол татам бас зугаатай