Араб (Марокко) хэл сураарай

Мароккогийн Араб хэлийг онлайнаар жинхэнэ амьдралд тулгуурлаж сураарай! uTalk-тай яг одоо Мароккогийн Араб хэлийг сурч итгэлтэй ярьж эхлээрэй!


Мароккогийн Араб хэлний тухай

Мароккогийн Араб хэлийг бас 'Moroccan Darija' гэж нэрлэдэг. Энэ нь Марокко улсад ярилцдаг Араб хэлний нэг хувилбар бөгөөд хүн амын тал гаруй хувийн төрөлх хэл юм. Уг хэл нь Алжир, Тунисын Араб хэлнүүдийн хамт Магреб Араб хэлний бүлэгт багтдаг бөгөөд хоорондоо бие биеэ ойлголцдог. Мароккогийн Араб хэлийг голдуу ярианы хэлэнд хэрэглэдэг харин Орчин үеийн Стандарт Араб хэлийг бичгийн хэлэнд түлхүү хэрэглэдэг. Марокко улс даяар Франц хэл өргөн тархсан бөгөөд үүний нөлөө үгсийн санд нь илт харагддаг. Мөн түүнчлэн Бербер (Berber), Испани хэлнүүдийн нөлөө нэлээд байдаг. 

uTalk Language Logo
Arrow facing left to cycle backwards through text
Play sample text audio Play sample text audio
Arrow facing right to cycle forward through text

Planet Earth

Энэ хэлээр хаана хэлэлцдэг вэ?

Марокко

People Talking

Хэлэлцэгчдийн тоо

21,000,000

Family Tree

Хэлний бүлэг

Афро-Ази

Семит

Төв Семит 

Араб

Магреб Араб

Сонирхолтой баримтууд — Араб (Марокко)

  • Мароккогийн Араб хэл нь Арабын бусад нутгийн аялгуудаас тэс ондоо учраас үүнийг Ойрх Дорнодын Арабчууд
  • ойлгоход хамгийн хэцүү гэж үздэг.
  • Мароккочууд өдөр тутмынхаа ярианд Франц үгнүүд их хэрэглэдэг. Мөн түүнчлэн Испани үгнүүд их орж ирсэн байдаг. Тухайлбал, Испанийн cucina гэсэн үгнээс kuzina (كوزينة) 'гал зуух', бас Испанийн semana гэсэн үгнээс simana (سيمانا) 'Долоо Хоног' гэх мэт.
  • Эгшгүүд их богино дуудагддаг бөгөөд голдуу гээгддэг: balad (بلد) 'улс орон' нь blad эсвэл bled болдог.

uTalk-тай 30 гаруй сая хэрэглэгчид шинэ хэлээр ярьж сурчээ

Treasure

Өдөр тутмын хэрэглээг багтаасан 60+сэдвүүд 2500 гаруй үг, хэллэгүүдтэй

Native Speakers

Ярианы дадлага хийж өөрийнхөө дуудлагыг унаган хэлтнийхтэй харьцуулаарай.

Games

Тоглоомд суурилсан сургалт сонирхол татам бас зугаатай