Хавай хэл сурах

Хавай хэлийг онлайнаар жинхэнэ амьдралд тулгуурлаж сураарай! Яг одоо Хавай хэлээр ярьж сураарай.


Хавай хэлний тухай

Хавай хэл ʻŌlelo Hawaiʻi нь Хойд Номхон Далайн Хавайн арлуудад яригддаг уугуул Полинези хэл юм. Уг хэл нь дээр үед арлуудын гол хэл байсан учраас ерөнхий боловсролын сургуулиуд ба төрийн байгуулагуудад хэрэглэгддэг байсан. Харин 1900 оны эхээр Америкийн эзэмшилд орсон үеэс эхлэн англи хэлээр ярьдаг болжээ. 1978 онд Хавайд уг хэлийг албан ёсны хэл болгож, 1987 оноос хойш зарим Хавайн сургуулиудад зааж хэрэглэж иржээ. Өдгөө ЮНЕСКО уг хэлийг устаж алга болох өндөр магадлалтай хэлний тоонд оруулсан хэдий ч, уг хэлийг сонирхогч, ярилцагчидын тоо бага багаар нэмэгдэж байгаа билээ.

uTalk Language Logo
Arrow facing left to cycle backwards through text
Play sample text audio Play sample text audio
Arrow facing right to cycle forward through text

Planet Earth

Энэ хэлээр хаана хэлэлцдэг вэ?

Хавайн Арлууд

People Talking

Хэлэлцэгчдийн тоо

2,000

Family Tree

Хэлний бүлэг

Австронез

Малай-Полинез

Далайн

Зүүн Полинезийн хэл

Сонирхолтой баримтууд — Хавай

  • Мэндчилгээний үг 'aloha' нь сайн уу гэсэн утгатай бас хайр, буян, амьдрал гэсэн утгыг агуулдаг.
  • ‘Хэзээ’ гэдэг үг нь өөр өөрөөр бичигддэг. Жишээ нь өнгөрсөн цагт хэрэглэвэл “ināhea”, харин ирээдүйд хэрэглэвэл “āhea” гэнэ.
  • Зарим үгнүүд давтмал үетэй бичигддэг. Жишээ нь “melemele” – шар, “pikapika” - халуун ногоотой, “nananana” - аалз. Хамгийн урт давтмал үетэй үг нь Хавайн ‘triggerfish’ загас - “Humuhumunukunuku‘apua‘a”.
  • Хавай хэлэнд эгшиг их томоохон үүрэг гүйцэтгэдэг- бүх Хавай үгс эгшигээр төгсдөг ба гийгүүлэгчүүд ардаа заавал эгшигтэй бичигддэг.
  • Хавайн Англи креоле хэлийг Хавайн Пидгин хэл гэдэг бөгөөд арал даяараа өргөн хэрэглэдэг. Жишээ нь “slippahs” нь ‘резенин углааш’ гэсэн утгатай.
  • Хавай хэлэнд түгээмэл хэрэглэгддэг зүг чиг заасан үгс; “ma kai” ‘далай руу’ гэсэн утгатай бол “ma uka” ‘уул руу' гэсэн утгыг илэрхийлнэ.

uTalk-тай 30 гаруй сая хэрэглэгчид шинэ хэлээр ярьж сурчээ

Treasure

Өдөр тутмын хэрэглээг багтаасан 60+сэдвүүд 2500 гаруй үг, хэллэгүүдтэй

Native Speakers

Ярианы дадлага хийж өөрийнхөө дуудлагыг унаган хэлтнийхтэй харьцуулаарай.

Games

Тоглоомд суурилсан сургалт сонирхол татам бас зугаатай