Пиджин (Папуа Шинэ Гвиней) хэл сураарай

Пиджин (Папуа Шинэ Гвиней) хэлийг онлайнаар жинхэнэ амьдралд тулгуурлаж сураарай! uTalk-тай яг одоо Ток Писин хэлийг сурч итгэлтэй ярьж эхлээрэй!


Пиджин (Папуа Шинэ Гвиней) хэлний тухай

Папуа Шинэ Гвиней улсад ярилцдаг Пиджин хэлийг бас Ток Писин ч гэж нэрлэдэг. 850 гаруй хэлтэй энэ улсын гурван албан ёсны хэлнүүдийн тоонд ордог. Олон хэлтэй энэ ард түмний дунд Ток Писин нь худалдаа харилцааны гол гүүр лингва франка хэл болон хөгжсөн. Өнөө үед өөрийн гэсэн төрөлх хэлтнүүдтэй, өвөрмөц онцлогтой хэл болсон ба креоле хэлний бүлэгт багтдаг. Үгсийн сангийн ихэнх нь Англи үгнүүд байдаг бөгөөд мөн түүнчлэн Герман болон уугуул нутгийн хэлнүүдтэй холилдсон байдаг.

uTalk Language Logo
Arrow facing left to cycle backwards through text
Play sample text audio Play sample text audio
Arrow facing right to cycle forward through text

Planet Earth

Энэ хэлээр хаана хэлэлцдэг вэ?

Папуа Шинэ Гвиней

People Talking

Хэлэлцэгчдийн тоо

4,000,000

Family Tree

Хэлний бүлэг

Креоле

Англи хэлэнд суурилсан

Номхон далайн

Сонирхолтой баримтууд — Пиджин (Папуа Шинэ Гвиней)

  • Байшин 'haus' гэсэн үгнээс олон үг салбарлана- Тухайлбал, haus kaikai 'ресторан', үгчилбэл хоолны байшин; haus moni 'банк', мөнгөний байшин; haus sik 'эмнэлэг', өвчтөний байшин; haus dok sik 'малын эмч', өвчтэй нохойн байшин гэх мэт.
  • 'шүдний оо' гэвэл sop bilong tit ('soap belong teeth' шүдний саван), харин 'шампунь' гэвэл sop bilong gras ('soap belong grass' өвсний саван) гэж хэлдэг. 'Өвс' гэдэг нь бас 'үс' гэсэн давхар утгатай! 
  • 850 гаруй хэлтэй энэ улсад Ток-пижин нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэлнүүдийн тоонд ордог. Зөвхөн гурван албан ёсны хэлтэй: Tок-пижин, Англи, Хиру Моту. 
  • Уг хэлийг Папуа Шинэ Гвинейн Пидгин (pidgin) хэл ч гэж нэрлэдэг.

uTalk-тай 30 гаруй сая хэрэглэгчид шинэ хэлээр ярьж сурчээ

Treasure

Өдөр тутмын хэрэглээг багтаасан 60+сэдвүүд 2500 гаруй үг, хэллэгүүдтэй

Native Speakers

Ярианы дадлага хийж өөрийнхөө дуудлагыг унаган хэлтнийхтэй харьцуулаарай.

Games

Тоглоомд суурилсан сургалт сонирхол татам бас зугаатай